Friday, April 20, 2007

Яруу найрагч Аюурзанийн эрхлэн гаргадаг Шинэ уеийн номийн сан цувралийн "ДУРЛАЛГУИ ЕРТОНЦИИН БЛЮЗ ТЭРГYYТЭН ХУУРНЭЛ ЗОХИОЛУУД"-ийн "ЕСОН ЭСЭЭ"-нд хавсралт "ЗУСЛАНГААС УУДСЭН, ХАИКУНИИ ТЭМДЭГЛЭЛ"-ээс товчлов.

...Юунаас эхлэх вэ?
Нуцгэн мочир дээр
Ганц хэрээ сууна...
Намрийн удэш.
Мацуо Башё. Хайкуний сор болсон сонгодог жишээ. Энгийн богоод гайхамшигтай. Илуу юу ч угуй. Нуцгэн мочир гэхийг бодоход, намар нэлээд орой аж. Орой намрийн удэш. Нам гум ганц агшин. Бараан мочир дээр, хар шувуу, удэш бухий л орчлон онгоо алджээ. Байгалийн торхонд хуний сэтгэлийн хязгааргуй гун гуниг шингэжээ.Хэрээ биш, яруу найрагч ганцаардсан ни мэдрэгдэнэ.

...Цаасан цонхийг
Цоолох хунгуй боллоо
Гэтэл гэрт хичнээн хуйтэн!
Энэ хайкуг унших бурт уйлмаар болдог. Эдyгийн уейин яруу найрагч бусгуй Тиё нас барсан хуухдээ санагалзан байж бичжээ. Тиё ядуу хуний эхнэр байсан гэдэг. Томоогуй ур н цонхийг хуруугаараа цоолж, эцэг эхдээ товог уддаг байж л дээ. Тэр жаахан амитнийг эрлэг аваад явчихаж. Одоо хэн ч цонх цоолж, хуйтэн жавар гэрт оруулахгуй. Салхигуй дулаан байшинд гэвч ямар ч жаргал алга. "Хичнээн хуйтэн!"
... Ер ни хайку байгалийн тансгийг зураглах, туунийг сэтгэлтэйгээ олбож мэдрэх яруу найраг юм. Башёгоос омнох уейинхэн зовхон байгалийг зурагладаг байж. Харин Башё хайкуд гун ухаанийг авчирснаар энэ богино мортууд жинхэнэ яруу найргийн толовийг олжээ.

...Хайкуд заавал цохилго хэмнэл тааруулах, толгой суул холбох шаардлага угуй. Хэлбэр биш, яруу найраг л байх ёстой. Энэ хамгийн чухал ни. Яруу найраг гэдэг толгой суул холбоход биш, тэр холбоосийг бий болгож буй сэрэл мэдрэмжид байдаг. Энэ бол хайкугийн тоголдоржилтийн нууц.
/хайку шулгийн талаарх таний тосооллийг бага ч бол нэмэх зорилоор ийн орууллаа шуу /

No comments: