Monday, April 23, 2007

ХАЙКУ-ЧДАА ЭНЭ БОЛ АМЖИЛТ ШУУ...

"6" anguun Mongol helnii surah bichgees...

2006 онд БСШУЯ-наас зарласан тэндэрт шалгарсан 6 ангийн Монгол хэлний номонд "хайку" шулгийг дасгалд ашигласан байна.
Энд Б.Лхагвасурэн, С.Оюунтогс нарийн хэдэн "хайку" оржээ. Дор сийрууллээ.

/Б.Лхагвасурэн/

Хавирган сар
Хураасан бухал сэндэчнэ.
Харвасан оддоо эрнэ.

* * *
Цэцэг нар хоёрт бахардсан
Долоон сарийн талд
Дуу цангана.

* * *
Олмийн дэргэдээс хулан хулжиж
Магнай дээр шингэнэ.
Нуд эцнэ.

С.Оюунтогс

Тэртээд цайрах
Тэнгэрийн хаяанд
Нуурээ толидов би.

* * *
Шав тависан нутаг дээр мини
Шувуу уурээ засчхаж
Шинэ нутаг л хайхаас даа.

* * *
Тураг шувуун суудэрт
Туулай сэрyyцэхээр дэгдэхyй
Дэрс бохолзон улдэнэм.

* * *
Тэр айлийн уудэнд
Аав ни зогсож байна
Тэднийх ямар жаргалтай байгаа бол.

/Хуухдууд эдгээр шулгуудийг уншаад яаж дэлгэрyyлж, задалж бичдэг бол. Сонин санагдаж байна шуу. Ямартай ч "хайку"-г 6 ангиасаа сонсоод уншаад бас ч угуй задлах гэж оролдоно гэдэг муугуй шуу. Баяртай байна аа... Тэгэхээр хайкучдаа энэ бол амжилт шуу... /

No comments: