Wednesday, July 25, 2007

ЭНЭ ОДОР...

Блогт зочилж байгаад баярлалаа. Одоогоор би эзгүй байна. Гэхдээ миний санаа бодол узэл санаа, сэтгэгдэл, шулгууд, тэмдэглэлүүд маани тантай хамт байна.

Тэгэхээр та тавтай морил. /инээмсэглэв/ хэхэ...

Таний нудний омно байгаа "ЭНЭ ОДОР"-ууд бол миний ямар нэгэн зуйлсээс сэдэл авч оорийн бодлоо илэрхийлсэн тэмдэглэлүүд болно. Мон та дараа дараагийн хуудсуудаас миний хайку шулгуудээс гадна оор уран бутээлчдийн шулгууд, хайку шулгийн тухай гарсан нийтлэл, уншсан номний тухай гээд багагуй бичвэрүүд танийг зугаацуулах болно.

Та нэгийг боддог хун аваас уншихад илуудэхгүй гэж зовлож байна.

Хэтэрхий хувийн чанартай зуйлс байвал оршоож ойлгоно уу. Энэ бол зовхон миний хувийн бодол, узэл санаанд тулгуурласан бодол эргэцүүллүүд учир оорийн мэдэрсэн зуйлсийн тухай бага зэрэг оруулахаар шийдсэн болно.

Мон энэхүү талбар миний оорийн дотоод сэтгэлээ илэрхийлэх, хуссэн хэн нэгэнд бага ч гэсэн танигдах гарц болж байгаад баяртай байгаагаа илрхийлэе.

Би угтаа яагаад гэсэн асуултанд тайлбар хийх дургуйн дээр хэрвээ хусвэл энэхүү блогт зочилход хэзээд танд нээлттэй байх болно.

Мон та сэтгэгдлээ улдээхээ мартаж болохгуй шуу.

Хундэтгэсэн С.Оюунтугс

Thursday, July 19, 2007

ЭНЭ ОДОР...

МИШИМА ЮКИО /1925-1970/

"Гагцхуу улдэж буй юм гэвэл эгшин зуурийн, хаа сайгуй орчигч, хажууд ямагт оршигч УХЭЛ. Миний бодлоор энэ бол жинхэнэ дур булаам, жинхэнэ сэтгэл эзэмдэм, жинхэнэ эротик цорийн ганц концепц юм" Мишима Юкио (1963)

Энэ тууний гол узэл онол байсан гэнэ. Унэхээр сонирхолтой байгаа биз.

Энэ романийг ахин уншиж эхэллээ. Ном гэдэг аугаа юм аа.

Энэ зохиолч намайг торохоос 9 жилийн омно торж байж. Гэтэл одоо бараг 40-оод жилийн дараа миний гар дээр байж байна.

Хуний сэтгэхүйн цар хурээ нийгэмтэй ямар ч холбоогуй байна шуу.

Хун гэдэг амитаний мон чанар, хорвоогийн хумуусийн амидрал оорчлогдох ни угуй. Яахав хогжлийн хувид дэвшил байна. Тэр бол зугээр л хэрэглээ. Чибуха...

Тэгэхээр энэ бухэн монхийн сэдэв байхаас яахав дээ.

Ингээд л бичих дур хусэл мини оргилон буцлаад байгаа юм даа.

Хуний мон чанар, хорвоогийн амидрал гээд нудний омно ил болох тусам л...

Над оор дотроо нуугдан хорвоог ажихаас оор арга олдохгуй юм биш байгаа.

Уул ни ч овоо хогжилтэй, оодрог хун шуу дээ. Тэгэх тусмаа л холдох шалтгаан их болох юм болов уу???

/uul ni nomnoo zurag oruulah gesen bolovch minii programm aldaa zaagaad bolj ogsongui. Daraa zaaval oruulah yumsan/