Wednesday, May 30, 2007


ЭНЭ ОДОР...


Маш олон хоног хумуусийг зовоосон тэнгэр оноодор л нэг асгарч байх шив дээ...Ойрд гадаа их ганихарсан яг л Зуунаас ч урт одор зохиолийн томор замийн зорлог дээр л одор шоногуй ийм байсан болов уу гэсэн бодол торуулмээр байлаа.


Хун ер ни яаж ч амидарсан, ямар ч ид шид бутээсэн байгалийн л аясаар амидарна гэдгээ мэддэг ч болоосой.

Байгалийг захирах юм шиг л аашлах юм аа...


Намайг бороо уяраадагсан. Гарч уздэг юм бил уу...


Ойрд миний сэтгэл юунд ч ходлохгуй болжээ. Унэхээр би гайхаж байна. Ургэлж л ямар нэгэн зуйлээр тунгалаг агаараар ч хоглогдон байдаг би... хаашаа явчваа.


Хаврийн анхний бороо

Хацар шургэхэд

Хачин их догдолном... гэж бичдэг тэр бусгуй.


Удшийн бурийд би

Бороонд норон алхана

Уунийг л би ургэлж хусэж байж гэж бичдэг догдолсон бусгуй...


Гэтэл оноодор бороо орж байхад хуйтнийг мэдэрч байна.


Гунигийг, цохорлийг, урам хугаралтийг, бас хуйтнийг...


Овлийн шоно огт танихгуй хуний инээмсэглэлийг олж харахсан гэж бичдэг тэр гэгээн ертонц...

Хаана байна...


Бух зуйл ийм л байх ёстой юм шиг, бух зуйл ийм л байсан юм шиг Хуйтэн царайлан сууна...
Босож цонх хошгоо хаагаад тэгээд бухнийг мартмаар...


Юуг мартах бас юуг санах... Тийм ээ, уунийг залхах гэдэг байх. Бух зуйлээс залхах.
Аз жаргалаас, бух л зуйлээс...


Би борооноос хуртэл залхлаа гэж уу... Аймшигтай санагдаж байна.


Юунд ч догдлохгуй байх н, юунд ч баярлахгуй байх н, юуг ч хусэхгyй байх н амидрал биш ээ...

Энэ бол олон хоног ганихарсан тэнгэр шиг...


Бороо орж байна. Харин Овс мэт чимээгyй гуниглах мини ЮУВ?



Tuesday, May 22, 2007


ЭНЭ ОДОР...


"Хун ер ни ямархан учралаар учирч, ямархан тавилангаар амидарна вэ"
Саяхан узсэн нэг кино надад маш гун сэтгэгдэл торуулсэн. Дээрх уг кино узсэний дараа надад орж ирсэн. Одоо эргэн бодоход зурх шимширч байна.


Уйлмаар..., санаа алдмаар...Грекийн хаан Александр. Кинон дээр туунийг аугаа их хаан хэдий ч маш их ганцаардмал нэгэн байсан гэж огуулсэн. Тийм ээ, тэр унэн байсан.

Уунийг узээд бас нэгэн зуйл санаанд орсон ни Далай ламийн туухийг уншаад надад туунийг оровдох сэтгэл торж байснаа санасан. Би туунийг "оровдолтэй хуви тавилантай ганцаардмал нэгэн байж дээ" гэж бодож байсан.

Энэ бухнээс надад ГАНЦААРДЛИЙН тухай бодол орж ирээд байна л даа. Би ганцаардлийг тодорхой хэмжээгээр мэдэрч ойлгож байна.

Гэхдээ энэ бухэн надад нэгэн сонин бодол торуулээд байна л даа.Би ганцаардлийг ямар нэгэн хуч гэж хэлэх гээд байна л даа. Ганцаардал гэгээрэлд хотолдог болохоор энэ арга ч угуй биз дээ.
Тэр ганцаардал гээч зуйл зарим хумуустэй хамт тороод байна уу гэж би бодож байна. Хуви тавилан туунийг ингэж торуулээд байна гэж хэлэх гээд байна л даа.

Ганцаардал... Энэ бол ер бусийн их инерги... Хуч чадал..., хуви тавилан....

Харин хэрхэн танихаас их зуйл хамаарна гэж бодож байна.

Ганцаардал гээчийг хумуус шууд утгаар ни "зовлон", "шаналал" гэж хулээж авдаг. Энд жинхэнэ утга руу ни жаахан ч гэсэн дохуулэх ууднээс Аюурзанийн Ганцаардлийн тухай эссэ-нээс ганцхан огуулбэр оруулая.

...Эд юмсийн, бусад хумуусийн ахуй ганцаардсан хунд огтхон ч унэ цэнэгyй. Унэ цэнэтэй бухэн гагцхуу дотор ни л байгаа хэрэг.

Энэ илуу ойлгомжтой байж магад.

Ганцаардлийн тогс хэлбэр ни гэгээрэл.

Нухдоо.... Ганцаардлийн аз жаргалийг мэдэрч ГЭГЭЭРЦГЭЭЕ...

Оорийн дотоод унэ цэнээ нээж тэр ертонцийн гайхамшгийг мэдэрцгээе!!!!


/Ганцаардал ХОХ онготэй учраас хох онгоор тодрууллаа. Хэ хэ/

Sunday, May 20, 2007

ЭНЭ ОДОР...

Яруу найрагчид зовхон хайрлахийн толоо л тордог байх. Байх ч гэж дээ...
Хуви тавилан ни тэр аж. Тиймдээ л тэд ургэлж шатаж, ургэлж хайрлаж, ургэлж оорийнхоороо дуулж явдаг биз.

Харин тэр дууг хумуус сонсож чаддаггуй ni харамсалтай...
Гэхдээ яруу найрагчид дуулах ни л амидралийнх ни утга учир. Оор юу ч сонин биш.

Тэгээд л бол оо...Оор юу ч хэрэггyй... Нэгэнтээ хаанаас ч билээ "Яруу найрагчид мини УХЛИЙН ТУХАЙ БУУ БИЧ. УЧИР Н ЯРУУ НАЙРАГЧИД ДЭНДUU ЗОНТЭЙ ХУМУУС" гэсэн зуйлийг уншиж билээ.

Мон саяхан нэг цаг бусаар одсон яруу найрагчийн шулгийн номийг уншлаа.
Мон ТВ-ээр Боди морийн зэрэг номийн тухай яриж байхад "Ухлийн тухай ярисан".

Би ухлийн тухай бодож байна аа....
Бодохгуй байж болохгуй ни...
Тэр чини амидралийн тухай, утга учрийн тухай, ероос бух зуйлийн тухай бодно гэсэн уг.

Ухлийг танивал бух зуйлийг танина.
Тэр надад их ойр санагдаж байна...
Хайр шиг ухэл, Ухэл шиг хайр... гэж хаа нэгтээгээс уншиж байл уу эсвэл...

Би ч гэсэн ямар нэгэн юмийг мэдэрч байна. Яг юу вэ гэвэл... хэлж чадахгуй...

Тэгээд би хумуусийг улам их хайрлаж байна...Хайрлахаас оор аргагуй...

Тэгээд амидралийг, хумуусийг хайрлах тусам....


Friday, May 11, 2007

ЭНЭ ОДОР...

Нэг бол бороо ороод л эсвэл цас хаяад л мон янзтай байна аа...
Энэ хумуус хоорондоо ямар их ялгаатай юм бэ?

Нэг хун намайг нэг их сайн танихгуй байж

-Монголд бороо ороод хуйтэн байна гэхэд "Дулаан хувцаслаарай" гэж байхад нэг ни
-Юу ч хэлэхгyй... гэтэл тэр ни угтаа надад тэгж хэлэх учиртай хун байдаг.

Эндээс би нэг л зуйлийг ойлголоо. Хумуус ямар оор юм бэ?

Тэдний сэтгэлд асар их ялгаа байна. Тэгэхээр хунийг хайрлаж чаддаг хун гэж тусдаа байдаг юм болов уу?

Нэг ни хэлэх ёсгуй хунд зугээр л оорийн хандлагаараа хэлж байхад нэг н хэлэх ёстой байж магадгуй байтал ямар ч сэдэл байхгуй...

Тэгэхээр "хунийг хайрлаж чаддаг, тийм чадвартай хун ямар аугуу вэ"

Гайхалтай... Тийм л хумуус амидралийг гэрэлтyyлж явдаг байх даа...

//Би хоёр оор хунийг харицуулж тэднийг муулах гэсэнгyй. Эндээс хумуусийн дотоод сэтгэл, хандах хандлага гээд маш нарийн юмнууд ажиглагдаж байна гэж би бодож байна/ /


Sunday, May 6, 2007


Д.НЯМСУРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 60 ЖИЛИЙН ОЙД

Тэгэхэд тэрээр "Би Улаанбаатарт хамгийн суулийн удаа орж ирлээ" гэж хэлсэн байдаг. Тэгээд нэг их удалгуй одсон. Энэ уулзалтийн уед тууний ярснийг ни яруу найрагч Идэрбаяр буулгаж авсан юм билээ. "Ганунда" дээр гарсан энэ ярилцлага...
Гэхдээ энд бурэн эхээрээ тавигдаагуй.


( Зурган дээр Д.Нямсурэн Б.Идэрбаяр нар... )

Оноодор тууний тухай бичсэн нийтлэл уншлаа. Ирэх зууний яруу найрагч гэж хэлсэн ни унэхээр оносон санагдаж байна.

Энгийн байх гэдэг гайхамшиг шуу. Туун шиг яруу найрагч ховор л доо. Бурхан мини...
Гэхдээ туунд хэцyy байдаг байсан байх аа...

"Торно" гэдэг гайхалтай ч хэцyy...

Ёооё... Энэ л шулгийг харла даа...Хайку юм болов уу гэж бодлоо

Тулээний маани цузгэр хороо хуртэл
Цоормийн усний лам шувуу шиг
Ганганан байгааг ээ....

Яаж ингэж бичвээ. Би оноодор энэ шулгийг олж уншсанаараа ямар нэгэн худлаа юм уншсанаас илуу баяр баясгалан амслаа.

Ёооё... гэж хэлэхээс оор уг олдохгуй байна. Гайхалтай... гэж дуу алдаад цаашаа юу хэлэхээ унэхээр мэдэхгyй болсон гээч...

Угээр хэлж болдоггуй зуйлс гэж байдаг даа.

Энэ шулгээс юу мэдрэгдэж байна аа... Хэлэхийн аргагуй...

УНШААД ЗУГЭЭР Л МЭДЭР... ТЭГВЭЛ МИНИЙ МЭДЭРСНИЙГ МЭДЭРНЭ...

Сэтгэл ходлолоо ГАЙХАЛТАЙ гэдэг угээр л илэрхийлэх байна даа...БУРХАН МИНИ...

(Би Бурхан мини гэж ер ни нэг их хэлээд байдаггуй. Энэ удаа яагаад ч юм хэлмээр санагдаад байлаа...)

Доорх шулгийг тууний хотод орж ирээд хамгийн суулд огсон ярилцлагийг буулгаж байхдаа нэг их сэтгэл ходолоод бичиж билээ. 2006 онд гаргасан Толинд туссан очигдор номонд орсон шуу.

Яруу найрагч Д.Нямсурэнд зориулав

Цав цагаан удшээр
Цас болон уусахдаа
Чимээгyйг зорисон
Цэнхэрхэн аялгуу
Цээжнээ ууснам.