Sunday, April 29, 2007

ЭНЭ ОДОР...

Нэг удаа багшийнхаа "ХУСЭЛ" гэсэн сэдвээр бичуулсэн эссэ-д "Хусэл оороо хусэл биш" гэж бичсэн санагдаж байна. Оноодор яагаад ч юм энэ тухай бодогдоод...


Багш харин уншаад хариулахдаа
...Хунд байдлаас гаргах л хариулт байна гэж байсан. Гэхдээ энэ ни амидралийн хунд байдлаас гэсэн утгаар биш багшийн ярисан хуслийн тухай ярианд дуйж очоогуй ч дохож байгаа гэсэн утгаараа шуу.

Харин багш хуслийн тухай яг юу гэж байснийг санахгуй байна. Сонсоод надад унэн санагдаж байсан юм уул ни.

Оноодор харин энэ тухай бичвэл яамар бол гэж бодогдоод. Энэ тухай ойрд их бодогдож байгаа учраас. Хусэл гэдэгт хотлогдож яахаа мэдэхгyй болох хэцyy гэдгийг мэдэж байгаа ч "хусэл оороо хусэл биш" гэдгийг мэдэж байгаа учраас энэ бухнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг надаас ухаан, тэвчээр шаардах юм.

Ууний зэрэгцээ "сэтгэл гэдэг далай, ухаан харин эрэг ни" гэсэн утгатай уг цээжинд явдаг болохоор би сэтгэлээ бариж дийлэх, бур удирдах хандлагатай хун юм. Энэ тийм сайн юм биш бололтой дог. Бас муу ни ч юу байхав. Гэхдээ л...

Хусэл гэдэг оороо асар их зорчилийг оортоо агуулж байдаг бололтой. Ухаад бодохоор бур философи юм даа. Бур явж явж энэ чини бурхний сургаал, гэгээрэлтэй оороо холбоотой асуудал байна.

Хусэл-ийг бодит амидралийн нохцлоос харахад биелуулж байж л мон чанар ни танигдах зуйл. Хуслээ хангахгуй л бол хусэл гээчийн утга учир угуй болох. Хуслээ хангана гэдэг бол харин ШУНАЛ шуу дээ. Гэтэл философи, гэгээрэл гэдэг онцогоос бол энэ яав ч хуслээ гуйцээж байж мон чанар ни танигдах зуйл биш. Яагаад би хусэл энэ тэрийн тухай ямар ч бодит ойлголтгуй оюутан байхдаа хусэл оороо хусэл биш гэж хариулсан юм бол...

Уунийг бодит амидрал дээр мэдрээгyй байсан ч Ухаан маани хэлээд огсон учраас би ХУСЭЛ гэдэгт арай оороор хандаж явсан юм болов уу. Тэгвэл хун заавал оороо амсаж байж ухаарч ойлгодог гэдэг бас л ороосгол байх ни.

Харин одоо би бараг 8 жилийн дараа энэ тухай ахин бодож узэж байна. Энэ ни хэн нэгний даалгавараар биш ёстой л бодит амидралийн шаардлагаар бодож узэж байгаа хэрэг. Би юу хусэж байгаагаа, хусэл гээч юу болох тухай 8 жилийн дараа бодож узэхэд надад юу ч мэдэхгyй хуухэд байхдаа хариулж байсан хариулт л "хариулт ни" юм шиг бодогдоод байх юм.

Тийм бололтой. Энэ зуйл миний дотор бат ундэслээд би ур жимсийг ни амсаад явж байгаа юм байна. Энэ л бодол надад амар амгалан, бас тайван байдал, юмийг уужим харах ухаан бэлэглэж байжээ дээ. Юм ямар сонин байдаг юм бэ...

Хусэл-ийг шунал тачаал, биелуулэх ёстой зуйл гэж хараагуйдээ баярлая даа...
Хусэл-ийн моч чанарийг танин ойлгох учиртай юм аа даа... Гэхдээ хун хэзээ ч хусэлгyйгээр амидрахгуй шуу дээ. Юу унэн. Энэ унэн.

Тийм л учраас хусэл-ийг танин ойлгохгуй бол хуслийн эрхээр амидрах болох ни ээ дээ. Би уунийг харин хусэхгyй байна шуу. Хуслийн эрхийг танин мэдвэл тэр зуйлд автахгуй болох байх даа. Энэ бол гэгээрлийн чухал хэлбэр байх. Би тэгж бодож байна.

Ухаан чини Оюунтогс-д хуслийн тухай унэнийг нээсэн байлаа гэхэд Чи туунийг харин хэрхэн хулээж авч "МОН ЧАНАР"-т ни хэрхэн нэвтэрч чадсанаар цаашид яаж замнах ни шалтгаалаг хэрэг уу....

Харин ХУСЭЛ-ийн тухай хамгийн мэргэн хариулт юу байдаг юм бол оо...


Уншвал саналаа хуваалцаач eeeee....

Monday, April 23, 2007

ХАЙКУ-ЧДАА ЭНЭ БОЛ АМЖИЛТ ШУУ...

"6" anguun Mongol helnii surah bichgees...

2006 онд БСШУЯ-наас зарласан тэндэрт шалгарсан 6 ангийн Монгол хэлний номонд "хайку" шулгийг дасгалд ашигласан байна.
Энд Б.Лхагвасурэн, С.Оюунтогс нарийн хэдэн "хайку" оржээ. Дор сийрууллээ.

/Б.Лхагвасурэн/

Хавирган сар
Хураасан бухал сэндэчнэ.
Харвасан оддоо эрнэ.

* * *
Цэцэг нар хоёрт бахардсан
Долоон сарийн талд
Дуу цангана.

* * *
Олмийн дэргэдээс хулан хулжиж
Магнай дээр шингэнэ.
Нуд эцнэ.

С.Оюунтогс

Тэртээд цайрах
Тэнгэрийн хаяанд
Нуурээ толидов би.

* * *
Шав тависан нутаг дээр мини
Шувуу уурээ засчхаж
Шинэ нутаг л хайхаас даа.

* * *
Тураг шувуун суудэрт
Туулай сэрyyцэхээр дэгдэхyй
Дэрс бохолзон улдэнэм.

* * *
Тэр айлийн уудэнд
Аав ни зогсож байна
Тэднийх ямар жаргалтай байгаа бол.

/Хуухдууд эдгээр шулгуудийг уншаад яаж дэлгэрyyлж, задалж бичдэг бол. Сонин санагдаж байна шуу. Ямартай ч "хайку"-г 6 ангиасаа сонсоод уншаад бас ч угуй задлах гэж оролдоно гэдэг муугуй шуу. Баяртай байна аа... Тэгэхээр хайкучдаа энэ бол амжилт шуу... /

Friday, April 20, 2007

ХАЙКУ-ЧДАА...


Эрхэм танд энэ одрийн мэндийг хургэе!

Ямартай ч оорийн гэсэн нэгэн хоточтэй болсондоо тун их баяртай байгаа. Уун дээр энэхyy санааг гаргаж надад тусалсан нэгэн залууд хамгийн туруунд баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Энэхyy бяцхан ертонцод та аялснаар ХАИКУ хэмээх шулгийн тухай болон хайку бичдэг яруу найрагчдийн бутээлээс сонирхох болно.Мон уун дээр улам баяжуулж олон зуйлийг нэмж хийхийг хусэж байгаа.

Хэнд хэрэгтэйг ни мэдэхгyй ч гэсэн Монголийн яруу найрагт суулийн жилуудэд нэлээд сонирхогдож байгаа ХАИКУ шулгийн тухай бухий л холбогдолтой зуйлуудийг энд нэгтгэхсэн гэсэн хусэл оворлож энэхyy бух зуйлсийг оорийн сэтгэлээр таний омно дэлгэж байна.Uтга зохиол яруу найргийн ертонцод буцалж яваагийн хувид хэн нэгэнд хургэхсэн гэж миний хусэж байгаа бухий л материалууд олдоно байх гэж найдаж байгаа. Мон ямар нэгэн саналийг баяртайгаар хулээн авах болно.

Мон энд дурдалгуй онгорч болохгуй нэгэн зуйл бол Уран зохиолийн БИШУБИ буюу Билгуунийг Шутэн Бишрэхyй хэмээх уран зохиолийн тов байдаг богоод энэхyy товийн тухай болон уйл ажиллагаанийх ни тухай энд тэмдэглэгдэж байх болно.

ЭНЭ БЛОГ ЗОВХОН ОЮУНТОГС-ИИНХ БУС БУХ ХАИКУЧДИИХ БАИХ БОЛНО ОО...

Хундэтгэсэн С.Оюунтогс

Labels: Хайкv

ДЭЭРХИИН ГЭГЭЭН 14 ДАЛАЙ ЛАМ ДАНЗАНЖАМЦ

ДАЛАИ ЛАМИИН "ШИНЭ МЯНГАН" СУРГААЛ

1. Их хайр, Их ололт, Их эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг буу алд.

3. Оорийгоо хундлэх, бусдийг хундлэх, оорийнхоо бух зуйлд эзэн болох гэсэн зарчмийг морд.

4. Хуссэн зуйлээ авч чадахгуй байна гэдэг ни заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.

5. Жижиг маргаанаас болж том нохорлолоо буу алд.

6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмийг хийж бай.

7. Одор бур хэдэн мочийг ганцаараа онгороож бай.

8. Бусадтай нээлттэй бай. Гэвч оорийнхоо унэ цэнийг буу алд.

9. Чимээгyй байна гэдэг ни заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.

10. Нэр тортой сайхан амидар. Тэгвэл нас ахиж эргэж бодохийн цагт дахин амидарсан мэт сэтгэл ханана.

11. Гэр булийн доторхи хайрийн дулаан уур амисгал ни таний амидралийн тулгуур суури юм.

12. Хайртай хунтэйгээ маргалдан сорох уедээ зовхон оноогийн нохцол байдлийг авч уз. Онгорснийг буу сох.

13. Оорийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ монхийн алдрийг олох зам мон.

14. Газар дэлхийтэйгээ эелдэг зоолон хариц.

15. Жилд нэг удаа очиж узээгyй газартаа очиз уз.

16. Хамгийн сайн харицаа гэдэг бол зовхон бие биенээ хайрлах юм.

17. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар ни оорийнхоо амжилтийг дугнэ.

/
Энэ сургаалиуд надад унэхээр их таалагддаг юм. Ялангуяа 1 болон 17 дугаарх ни. /

Яруу найрагч Аюурзанийн эрхлэн гаргадаг Шинэ уеийн номийн сан цувралийн "ДУРЛАЛГУИ ЕРТОНЦИИН БЛЮЗ ТЭРГYYТЭН ХУУРНЭЛ ЗОХИОЛУУД"-ийн "ЕСОН ЭСЭЭ"-нд хавсралт "ЗУСЛАНГААС УУДСЭН, ХАИКУНИИ ТЭМДЭГЛЭЛ"-ээс товчлов.

...Юунаас эхлэх вэ?
Нуцгэн мочир дээр
Ганц хэрээ сууна...
Намрийн удэш.
Мацуо Башё. Хайкуний сор болсон сонгодог жишээ. Энгийн богоод гайхамшигтай. Илуу юу ч угуй. Нуцгэн мочир гэхийг бодоход, намар нэлээд орой аж. Орой намрийн удэш. Нам гум ганц агшин. Бараан мочир дээр, хар шувуу, удэш бухий л орчлон онгоо алджээ. Байгалийн торхонд хуний сэтгэлийн хязгааргуй гун гуниг шингэжээ.Хэрээ биш, яруу найрагч ганцаардсан ни мэдрэгдэнэ.

...Цаасан цонхийг
Цоолох хунгуй боллоо
Гэтэл гэрт хичнээн хуйтэн!
Энэ хайкуг унших бурт уйлмаар болдог. Эдyгийн уейин яруу найрагч бусгуй Тиё нас барсан хуухдээ санагалзан байж бичжээ. Тиё ядуу хуний эхнэр байсан гэдэг. Томоогуй ур н цонхийг хуруугаараа цоолж, эцэг эхдээ товог уддаг байж л дээ. Тэр жаахан амитнийг эрлэг аваад явчихаж. Одоо хэн ч цонх цоолж, хуйтэн жавар гэрт оруулахгуй. Салхигуй дулаан байшинд гэвч ямар ч жаргал алга. "Хичнээн хуйтэн!"
... Ер ни хайку байгалийн тансгийг зураглах, туунийг сэтгэлтэйгээ олбож мэдрэх яруу найраг юм. Башёгоос омнох уейинхэн зовхон байгалийг зурагладаг байж. Харин Башё хайкуд гун ухаанийг авчирснаар энэ богино мортууд жинхэнэ яруу найргийн толовийг олжээ.

...Хайкуд заавал цохилго хэмнэл тааруулах, толгой суул холбох шаардлага угуй. Хэлбэр биш, яруу найраг л байх ёстой. Энэ хамгийн чухал ни. Яруу найраг гэдэг толгой суул холбоход биш, тэр холбоосийг бий болгож буй сэрэл мэдрэмжид байдаг. Энэ бол хайкугийн тоголдоржилтийн нууц.
/хайку шулгийн талаарх таний тосооллийг бага ч бол нэмэх зорилоор ийн орууллаа шуу /

Thursday, April 19, 2007

1000 MUR SHULEG


...БУСДАД СУРГААЛ АИЛДАХ Н ХЭН НЭГНИИГ БУУДАХ МЭТ БДАГ ...
Идэрбаярийн Цээжний бичлэг буюу бодлийн мянган метафор клип гэдэг энэ ном 1000 мор шулгээс бурдсэн. Унэхээр гайхалтай...
Анх 1999 оний 4 сард Зохист аялгуу сонинд хэвлэгдэж 2004 онд ном болон гарсан. Уунийг Сэрэл сэтгэмжийн найраглал гэж Торийн шагналт зохиолч Д.Батбаяр омнотголд н бичжээ.
Тэрээр;
Энэ дэлхийн хумуун бугд миний биед л оршино
Эс богоос би хумуун бугдэд оршино гэж бичсэн.
Энэ хэдэн мор найраглалийн ундсэн агуулга н гэж ээ
... Бусгуйн сэтгэл бужин туулай бугэж бхтай тослуу
Бурэнхий руу дэгдэн одох н саран хиртэх лугаа бдаг л...
...Тахир цагаан ингэ саран дугрэг дээр буртийж хонолоо
Ангаахай шиг сэгсэгнэн гуйдэгсэн....гээд л янзтай шуу.
Нэгэн тэрс угэнд н би дуртай. Тэр н юу гэвэл
...Гитлерийг яаргачин гэв уу
Тэр чини ээждээ хайртай л бсан бх...
/Шулгэнд дуртай хун заавал олж унших хэрэгтэй. Худалдаанд бараг бхгу бх даа. Тэгэхээр яаж олж уншмаар юм/
Labels: яруу найраг

BASHE-haiku



BAШE-haiku

Орчуулагч Ж.Оюунцэцэг 2004 онд Адилхан цэцэг нэг ч угуй хэмээх Японий хакун оргил сонгодог эцэг гэгддэг БАШЁ-гийн гурван мортуудээс орчуулжээ. Ингээд танд ХАИКУН МАСТЕР хэмээн дэлхий дахинаа алдаршсан БАШЁ-гийн гурван муртуудээс хургэе!
* * *
Нялх салхи сэрвэгнэв
Загас гялхийн усчив.
Гол эргээ угаана.
* * *
Овоохойнхоо баганад
Нуруугаараа налан
Ори ганцаараа овлийг уднэ.
* * *
Хавар алсаллаа
Хайлан уйлна, шувууд!
Загасний нудэнд нулимс цийлэгнэнэ.
* * *
Хонжлийн сэжuuр сохон
Намуухан салхи чихэнд
Намар ирлээ гэж шивнэв
* * *
Туулайн гуйдэл шиг салхи
Цай амттай, Дарс амттай!
Сартай шоно дэндyy саихан!
* * *
Мочроос мочирт
Монгон дуслууд молхон урсана
Хаврийн бороо...
* * *
Тэнгэрт сар цайрна
Оний суулчийн одор
Цэцгийн дохиурууд энд тэндгyй...
* * *
Labels: Хайкv

HOYOR DAHI-NOM



С.Оюунтогс ТОЛИНД ТУССАН ОЧИГДОР
Энэхuu номоо 2006 онд гаргасан. Миний хоёр дахи шулгийн ном.
-"Тэнгэрийн нууц"- хэмээх урт шулгууд
-"Тэмдэг тодий гэгээт навч" хэмээх танка буюу таван мортууд
-"Дэрс бохолзон улднэм" хэмээх хайку буюу гурван морт гэсэн гурван булгээс бурдсэн.
Нийт 250 гаруй шулэг орсон ном болсон. Энэхuu номонд орсон ТАНКА буюу таван мортуудээс танд хургэж байна.
ТАНКА БУЮУ ТАВАН МОРТ
* * *
Он цагийн дундаас
Олж авсан тулхуур
Одоо л хэрэг болох ни
Олзонд юу байх бол
Ор хоосон эсвэл одоо цаг.
* * *
Хавар орсон цас
Овлийг санагдуулж байна
Хамаг бухэн хаварт дарагдаж
Хаашаа л харна овол унэртэнэ
Хаврийн гуниг хаа сайгуй тархжээ.
* * *
Эргэн тойрон чимээгyй
Энд ургэлж хэн нэгнийг хулээх шиг
Эрж эрж олсон ганцаардлаа
Эргyyлээд гээчих шиг
Гуниг торно.
* * *
Усний урсгалд
Харц булээцнэ
Гуниг хийсэн одно
Урсан нийлмээр
Ундарга нэг билээ.
* * *
(Шоно бороо оржээ. Ийм оглоо яг л жаахан охин болчихсон мэт санагддаг)
Тунгалаг оглоо
Тогтоол ус
Энд тэндгyй цайрна
Туучин гуймээр авч
Тэнгэрийн суудэр тунажээ.
* * *
Цагаан онгонд
Би хичнээн дуртай
Цас унах агшнаа
Хувилан шингэнэ
Зам юутай гэгээтэй.
* * *
Энэ л оглоо
Энхрий нас
Эргэн ирэх мэт
Энгэр цээжнээс
Шувуу ниснэ.
* * *
Гомдол оворлох
Нэгээхэн сэтгэл угуй
Гол морон цэнгэгээр урсана.
Гарт цэцэгсийн анир байхад
Голийн эх эс булингартана.
* * *
Чамд дуугаа дуулахсан
Энэ дууний тухай
Эргэн дурсахдаа чи
Тэнгэрийн зуг ширтэн
Чимээгyйхэн гараа атгана.
* * *
Гарт ганц алим
Ширээн дээр ном, узэг
Нудээ аних л улдлээ.
Намар, овол, хавар, зун...
Хажууханд ирсэн ни мэдрэгдэнэ.
* * *
Цэцэг болон хувилж
Эрвээхэйн далавч анирласан
Тэрхэн нас эргэн ирэв уу...
Эжий мини угтах шиг
Эргэн тойрон гэрэлтэнэ.
* * *
Чиний унэр
Цээжнээс анхилахад
Чимээгyй л шуурс алдан
Торхийг тани цээжиндээ тээн
Цав цагаан гуниг болном.
* * *
Миний толоо
Модод онгоо зассан
Энэ хавар.
Шувуудийн жиргээ
Юутай тод.
/Ter havar Uneheer zuvhun minii toloo modod ongoo zassan shuu. He he/

GANUNDA-SONIN




GANUNDA

Яруу найрагч Идэрбаяр энэхuu Ганyнда буюу МОНГОЛ АЯЛГУУ хэмээх сонинг эрхлэн гаргасаар олон жил болж байна.
Энэ сониний ДЭЛГЭЦ гэсэн буланд яруу найргийн тухай сонирхолтой цуврал нийтлэл явдаг юм. Уунийгээ нэгтгэж гаргаач гэж нэг удаа хэлж узсэн. Санаа байгаа юм билээ. Гарвал унэхээр сонирхолтой ном болно доо. За олон уг яахав.

ГАНУНДА сониний Дэлгэц булангийн ХЭТ ОНДОР УЕЛЗЭЛ... хэмээх яруу найрагчийн тухай маш сонирхолтой цуврал нийтлэлээс товчлон хургэхдээ баяртай байна.

2001 оний 11.15 дугаараас

...Яруу найрагт ул мэдэгдэх далдийн нууц хучинд автах, угээр хэлж болшгуй тийм орчин агаарийг зовхон мэдэрч л болдог тийм орчин агаар байдаг. Энэхuu сонин долгионий хэлбэлзэл инеригээ алдах хуртлээ, оороор хэлбэл, бидэнд ямар зам аргаар хуртэгддэг н одоо ч нууц хэвээрээ байна...Гэвч ганцхан авиагаар эсвэл угээр энэхuu санааг дамжуулдаг гэвэл оноогийн яруу найргийн судалгаанд нарийвчилсан дугнэлтэнд хурэхэд арай л шинжлэх ухаанч бус хэрэг байна. Яруу найрагчийн хувид ирэх цагийг торуулж мэдрэх, эсвэл эртний Мифийг эргuuлэн авчрах н хуви чанарийн асуудал боловч унэндээ хэмнэл юм...

Хэмнэлийн тугээмэл узэгдэл утга зохиолд ургэлжилсэн угээсээ илуу яруу найрагт тулхуу ажиглагддаг н уелзэн долгилох ходолгооний чанар сэтгэхyйн богино зайд эрчимтэй явагддагаас л тэр юм...Магадгуй хэлний хувид энэ эрчим хучийг тогс илэрхийлэх боломж байхгуй байж болох юм. Тухайн нэгэн цагийн олон найрагчдаас ганц хоёрхон н товойж гардаг н хэт ондор уелзэлийн онолоор тэдний галлюсинаци санааний долгионий уелзэл ондор учраас тархах хурээ ондортэйг харуулж байна.

...Тэгэхлээр ходолморлож байж яруу найрагч болдоггуй, тэд ердоо л тордог байх н. Чухамдаа хаа ч юм, галактикийн дотор ч юм уу, гадна явагдах бяцхан оорчлолтийн чичирхийллийг бид хулээн авч дамжуулдаг н маргашгуй зуйл юм. Уран бутээлд ухамсараас гадна ангид илрэх тэр эрчим хуч бол хэт ондор уелзэлийн илрэл болно. Ертонцийн хэмнэлд ул тайлагдах хогжимлог нэгэн аяалгуунд автан уярнам...

Labels: яруу найраг

Жагдалийн Баярхуу.

"Ирж буй онгорсон цаг"
Энэхuu ном ни тууний анхний ном богоод 2005 онд хэвлэгдэн гарсан.

-"Ирж буй онгорсон цаг"
-"Чумээгuй алс" гэсэн хоёр булгээс бурдэнэ.

Тууний Ирж буй онгорсон цаг хэмээх булгийн ХАИКУ-наас ни танилцуулая.


Найздаа цаашдийн уран бутээлдээ улам ихийг хийгээрэй гэж хусэе!


* * *
Сондгой нэгэн аялгуу
Сондуул дамжин дэгдэх ни
Миний дуун

* * *
Цаг хугацаан дээр
Цасаар бичсэн шулгийг мини
Цаглашгуй л олж уншина.

* * *
Зуудэндээ танийг инээмсэглэхэд
Зус цагаан шувуу
Зурхнээс мини дэрхийнэ.

* * *
Давтагдашгуй нэгэн туяа
Хэвлийд ирвэгнэх ни
Дахин учрахийн зон.

* * *
С.Б-гийн дурсгалд
Цаашаа ч угуй, наашаа ч угуй
Зовхин завсар мэлтэлзэх
Цаг хугацаа гэгч хичнээн удаан...

* * *
Эртний хайрийн шарх
Эргэж сэдрэх ни
Ирж буй онгорсон цаг.

* * *
Сарний будэгхэн туяанд
Налсан овс ондийв...
Нам гум...

* * *
Бусгуй хун дэрээ тэврэн
Буувэйн дуу хадаах ни
Ган ч тайлагдам.

* * *
Эрхлэн уйлах урийн мини
Энхрий бяцхан царайнаас
Эцгийнх ни торх арчигднам.

* * *
Эргэн тойрний
Энэ их хайр
Эртхэн буцахийг мини сануулна.

* * *
Бусгуй хун ханийнхаа тэвэрт
Бутээгuй хайрийн шулэг сэтгэх ни
Хавар цаг...

С. Оюунтогс "ХАА БАИСАН АЛС


"Энэхyy ном миний анхний ном. 2002 онд оюутний тогсох курсдээ гаргаж байсан.150-аад ХАЙКУ шулгээс бурдсэн. Хаа байсан алс оорийн хуви заяагаар Монголд хайку шулгийн анхний ном байсанд би баяртай явдаг. Энэхyy номонд орсон ХАЙКУ шулгуудээс танд толилуулж байна.
* * *
Тэр айлийн уудэнд
Аав н зогсож байна
Тэднийх ямар жаргалтай байгаа бол.


* * *
Ондгоо голсон шувуу
Оод уруугуй ниснэ
Оноодор би чини хаагуур явлаа...


* * *
Нулимс урсахдаа
Хацрийг мини илбэвч
Зурхийг мини зуснэ.


* * *
Тэвэр дуурэн тууж
Чамдаа бэлэглэмээр цэцэгс
Тэндээ яасан узэсгэлэнтэй...


* * *
Nамар оройн бороо
Миний суулчийн шулэг
Нэрээ тавихаа мартах ни...



* * *
Оор хэний ч сонсоогуй
Оно эртний аялгуу
Оноодор мини билээ



* * *
Гэрэлд хоргодон
Эрвээхэй нисэлдэнэ
Харанхуй ухэл мэт.


* * *
Оорт чини огох
Унэтэй бухэн
Харцанд мини л бий...


* * *
Омхорсон энэ модод
Оноодор яасан
Онготэй харагдана вэ?


* * *
Шиврээ бороонд
Шоножин алхмаар
Одор ажээ...


* * *
Тураг шувуун суудэрт
Туулай сэрyyцэхээр дэгдэхyй
Дэрс бохолзон улднэм.


* * *
Гагц би модний суудэрт сууна
Ганц нэгхэн болжмор нисэлдэнэ
Гарт жиргэх дуун тэмтрэгдэнэ.



* * *
Тэртээд цайрах
Тэнгэрийн хаяанд
Нуурээ толидов би...


* * *
Нулимс мини
Дуугуйхэн урсах ни
Даан ч тод...


* * *
Цаг хугацаа гэгч
Цагаан туулайн борвин дээрх
Цасний нэгхэн ширхэг.


* * *
Хаа нэгтэй нохой улих ни
Хэзээний миний сонсож дассан дуу
Харин энэ удаа хачин их уйтай.


* * *
Яндан хонгинож
Зуух хунгэнэнэ
Яая даа байз...


* * *
Уурандаа би
Урдаа байсан цэцгийг
Удаан гэгч ни унэрлэв


* * *
Хондий дуурэн гороос бэлчих ни
Хоёр нудний омно уелзэнэ
Холдоод одохоор ни мордоё доо...


* * *
Цантай цонхонд
Хуруу хургэнэ.
Цахлай ниснэ.


* * *
Овлийн энэ оглоо
Оноо л хэрээ вааглах ни
Онгогуй зураг мэт.



* * *
Хаврийн анхий бороо
Hацар норгон шивэрэхэд
Хачин их догдолном.


/Хавар болж байгаа учраас энэ шулгээр дуусгая... /

ХАИКУ БУЮУ ГУРВАН МОРТ ШУЛГИЙН ТУХАИД


Хайку н Японий яруу найргийн уламжлалт арга аж. Баshё хэмээх яруу найрагчийг Хайкуний аугаа их мастер гэдэг. Тэрээр хайкун ундсэн 6 зарчмийг гаргаж ирж уугээрээ хайкун шинж торхийг гаргаж ирсэн.


1. Сатори буюу /Оороо оороо гэгээрэхуй/- Энэ ни сэтгэл санаа гэгээрэхэд оороор хэлбэл онгод ороход Сатори бий болдог. Басё хэдийд хайку тордог тухайд. ...Яруу найрагч хун тухайн цаад юмтай нэгдэн нийлж ертонцийн байгалийн хэм хэмнэлтэй ижил цохилсон уед хайку тордог гэж ээ. Тэгээд Басё ийн сургасан бдаг. Нарсний тухай нарснаас асуу. Хулсний тухай хулснаас асуу. Оороо оороосоо холд гэж ээ. САТОРИ н хуний сэтгэлийн дээд зэргийн тувшин.


2. САБИ-буюу гэгээн гуниг. Сараа чи гэрлээ будгэруул Акати оорийнхооЭхнэрийн тухай яриж бна...Уунийг гэгээн гуниг гэж бгаа юм. Нэг угээр Саби н ганцаардсан амгалан бдал. Мон Саби н хэлээгуй утганд оршино.


3.Каруми-энгийн гэсэн уг. Эгэл жирийн юмнаас гоо сайханийг нээх. Тэгээд маш энгийнээр илэрхийлэх. Басё нэг удаа чиниу бух мэдэрч бгаа, харж бгаа, сонсож бга чин хайку гэсэн бдаг.


4.Хосоми-эмзэг нарийн. Оровдон энэрэхуйг хэлж бна. Узэгдэл юмстай уусан нэгдэхийг хэлдэг. Юмийг гунигтайгаар сайхан мэдрэх аж. Овс дэрлэн Шонийн чимээг чагнана Нохой яг норж бгаа даа.


5.Сиори-шаналал. Басё сиорийг бий болгохийн тулд бух юмийг хайрлах хэрэгтэй гэсэн. Нэг удаа Басё шави Какакута цагаан будааний талбайгаар явж бжээ. Улаан тэмээлзгэнэ хараад шави н...Энэ тэмээлзгэний 2 далавчийг н авчих юм бол улаан чинжуу болчих юм бна гэж хэлэхэд тэрээр...Энэ чин хайку биш. Чи тэмээлзгэнийг алчихлаа гэж ээ. Тэгээд БасёЖижигхэн чинжуунд Хоёр далавч хийчвэл Тэмээлзгэнэ болчихно... гэсэн бгаа юм.


6.Феку-хувисан оорчлогдохгуй пюко-хувисан оорчлохуй. Энэ 2 нийлээд уламжлал шинэчлэл болж бгаа юм. Ходолгоон ба амгалан. Шинэлэг бна гэдэг Хайкун ЦЭЦЭГ. Хуучин бна гэдэг ширэнгэ ой гэдэг юм.Фуга-но-макато. Унэн хийгээд сайхан. Сайханий унэн мон чанарийг хэлж бга юм. Философийн санаа гоо сайхан 2-ийн нэгдэл.

Энд эдгээр 6 зарчим нэгдэж байж Хайку болдог. Басёгийн шулгийн гайхамшиг н эдгээр 6 зарчим шутэлцэж чадсан дээр бдаг.


/Эдгээр бол миний оюутан байхдаа багшааса бичиж авсан зуйлс. Хайкун талаар бага ч бол ойлголт огсон байх гэж найдаж байна 2002 temdeglen avsan bh /


Labels: Хайкv

Tuesday, April 17, 2007

T.Erdenetsogt-Haikun 2 dahi nom



Т. ЭРДЭНЭЦOГТ "ШУУРС АЛДАХУЙ"

Тууний хоёр дахи ном ни дан хайкугаас бурдсэн. 2002 онд хэвлэгдэн гарсан.
"Шинэ шулгууд", "Цав цагаан, цэв цэнхэр" гэсэн хоёр булэгтэй.

Тэрээр уран зохиолийн БИШУБИ товийн тэргuuн. Тууний номний омнотголд Сарний тухай хамгийн олон бичсэн яруу найрагч тодийгуй сарний тухай хамгийн сайхан бичсэн яруу найрагч гэсэн байна.

Тууний сарний шулгуудээс сорчлоё.

* * *
...Тэр удэш бороо орсон
Тэргэл саранд би
Холоон дурж узсэн.

* * *
Тунэр харанхуйд
Нохой хуцалдах ни
Сар гарах мэт.

* * *
Овлийн сар
Бугээн моритой хун
Холуур тойрох мэт.

* * *
Уур цайхийн омнохон
Сая жилийн чанадад буй
Саран дээрх гороосийг узлээ.

* * *
Салхи сэвэлзэнэ
Навчин дээрх цас
Ийм хунд гэж уу?

* * *
Нуур ганганана
Тэнгэрт
Нэг ч шувуу ул узэгдэнэ.

* * *
Охидийн нуд
Дарс шиг мэлмэрнэ.
Орчлон ийм сайхан бил уу?

* * *
Загас усрэхийг отож
Усний мандалд
Нар онжино.

* * *
Зулгэн дунд
Цайвар овс.
Очигдрийн будэгхэн дурсамж.

* * *
Цэцэг ургах зайгуй
Нарний туяа.
Чамайгаа унссэн одор оо.

* * *
Овс бухэнд хяруу сондорлох ни
Уурээр зуудлэгдсэн бусгуй
Оодоос ширтэх мэт.

* * *
Норсон туулай
Бут эрнэ.
Салхи улам сэрuuснэ.

* * *




ОРЧИН УЕИИН МОНГОЛИИН ЯРУУ НАИРАГ ДАХИ ХАИКУ ШУЛГИИН ХАНДЛАГА

2006 онд Москвад болсон Монголч эрдэмтдийн бага хурал дээр Санкт-Петербyргийн Их сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш, монголч эрдэмтэн доктор, профессор Марина Петровагийн тависан "Орчин уеийн Монголийн яруу найраг дахи хайку шулгийн хандлага" сэдэвт илтгэлээс бидэнд ируулснийг хургэж байна. ,

Орчин уеийн дэлхийн утга зохиолийн уйл явцийг яруу найргийн торол болох хайкугуйгээр тосоолох боломжгуй юм. Уянгийн хайку /3 морт/ ни танка буюу таван морт шулэгтэйгээ адил Японий ундэсний яруу найргийг зуй ёсоор илэрхийлдэг билээ. Хайку гэдэг нэр томиёо ни Японд бур 17 зуунд хэрэглэгдэж бжээ. Гэвч утга зохиол судлалд 19 зуунаас эхлэн баттай оржээ. Энэ торлийг ундэслэгч ни М.Басё /1644-1694/ байлаа.

Басё оорийн гэсэн овормоц гоо сайханий узэл баримтлалийг боловсруулсан богоод энэ ни хайку торлийн яруу найргийн ундэс суури болсон бна. Энэ ни Японий гоо сайхний сэтгэлгээний цаашдийн хогжлийн чиглэлд ихээхэн нолоолоод зогсохгуй, утга зохиолийн оорийнх ни уйл явцийн шинж толовийг ч тодорхойлсон юм. Японд хайкуг эхлээд хошин шог шулэг гэж ойлгодог бсан боловч энэ томёо ни аажмаар байгалийг гол толов дурсэлсэн уянгийн яруу найргийг илтгэх болжээ. Цаашдаа хайку бичлэгийн торол ни дараах ундсэн хучин зуйлууд болох Японий болон Хятадийн сонгодог утга зохиол ялангуяа яруу найраг Японий яруу найргийн уламжлал, гоо сайханий уламжлалт ойлголт, буддийн гун ухааний узэл санаа, юуний омно Зэн-бyддизм, туунчлэн Хятадийн гун ухаантнууд болох Кунз, Лаоз, Жуанз нарийн сургаалуудийн нолоон дор хэлбэржин хогжсон бна. Ингэж Японий сонгодог яруу найргийн "Эртний" болон "Данрин" урсгал чиг бий болжээ.

Басёгийн яруу наираг гоо сайханий узэл баримтлал ни хайку торлийн хогжилд нолоолж тууний шави нар болон залгамжлагчдийнх ни бутээл туурвилд тусгалаа олсон юм. 20 зууний 70-аад оноос Монголийн яруу найрагт хайку торлийг нэлээд сонирхох болсон ни ажиглагдаж бна. Одоогоор зовхон хайку торлоор бичигдсэн хэд хэдэн яруу найрагчдийн туувэр гарчээ. Бидний бодлоор энэ ни монголчуудийн амидралд гарч бгаа нийгэм соёлийн оорчлолттой ч, мон орчин уеийн утга зохиолийн торлийн хурээн дэхи зарим шинэ чиг хандлагийн хогжилтэй ч холбоотой юм. Монголийн нийгэм илуу нээлттэй болж улс хоорондийн эдийн засаг соёлийн болон хувийн байнгийн бат харилцаа холбоо уусэн бий болж бна. Тухайлбал японий хэл соёл, утга зохиолийг сонирхох ни ихсэж бгаа билээ. Ногоо талаас орчин уеийн ялангуяа ургэлжилсэн уг болон яруу найрагт шинэ торол, хэлбэр уусэн бий болж хогжиж бна. Уунтэй холбоотойгоор орчин цагийн тэр тусмаа залуу яруу найрагчид хайку торлоор бичих болсон ни ерийн зуйл гэж санагдаж бна. Бур 19 зуунд монголч эрдэмтэн А.М Позднеев "Монгол хуний оюун санаа торолхийн бясалгагч чанартай. Уудам хурээлэлд эрх дураараа тусгаарлагдсан амидрал, салхинд халиурах овсний сэрчигнээнд сэрэх нам гум..." энэ бухэн монгол хунийг улам бур оортоо уусан шингэхэд ч нолоолсон биз ээ. Тэрээр нар сарний монхийн ээлжлэх урсгалийг харж, бнга хувирах уулсийг ширтэн, зурх сэтгэлд ни бух л ертонцийн уйл хэрэг тосоологдон буусан бна. Тэр байгалтай холбогдох сэжмээ хайж, туунийг хуний амидралтай харицуулан бодно..." гэж унэн зов тэмдэглэн улдээжээ. Уран бутээлч хун оорийгоо байгалийн нэг хэсэг гэдгээ мэдэрч, туунтэй сулэлдэн нэгдэж тууний сэтгэл тэнuuн, тодорхой байгалд нээлттэй болно. Байгали дэлхий ч сэтгэлд ариун мон чанараараа нэгдэнэ. Уунчлэн Д.Батбаяр ингэж бичжээ.

Безмолвно сижу у води
Много часов подряд.
Застийл недвижной горой.
Б.Лхагвасурэн "Говийн хурд"-дээ

Олмийн дэргэдээс хулан хулжиж
Магнай дээр шингэнэ
Нуд эцнэ.

Из-под ног вийбегает кулан
И во лбу растворяется.
Глаза устают. гэж огуулсэн бна.

Зэн буддизмаас эхээ авсан Мацуо Басёгийн гоо сайханий узэл, баримтлалаар бол яруу найрагч оорийн сэрэл мэдрэмжийн идэвхтэй бдлаа дарж, оршин буйгаа улдэн хоож, байгалийг сонсох ёстой юм. Хайкугийн сэтгэл ходолгох чадвар ни хувийн онго аясийг илэрхийлэх ёсгуй ажээ. Энэ ни яруу найргийн хуний мэдрэмжийг илэрхийлэхэд бус харин байгалитай нэгдэж буй уран бутээлчийн оюун санааний нэгдлийг тусгах зорилгоор тодорхойлогддог бна. Хайкуг яруу найрагчид оорийн хувийн сэтгэл ходлолоос бус харин туунд байгали амидралийн шууд бясалгал юу огов гэдгийг авах хэрэгтэй.

Алсийн ууланд
Буга урамдав уу даа?
Эндхийн будан сэрвэлзэв.

В далёких горах
Не олени ли бзребел?
Здешняя мгла всколихнуласи. /Г.Аюурзана/

Сар мандана.
Нууранд ховох навчис
Цагаахан.

Восходит луна.
Листия, что пливут по озеру
Беловатие /Т.Эрдэнэцoгт/

Басё хурээлэн буйг шулэглэхэд хайку хэмжээлшгyй боломжтойг нэг бус удаа бичиж байжээ. Тэрээр яруу найргийг хуний хурээлэн буй орчноос, юунаас ч олж болно, туунийг зовхон анзаарах л хэрэгтэй. Тэр энгийн зуйлд оршдог хэмээн огуулжээ. Хайкугийн зорилго бол амидралийн энгийн уйл явдлийн яруу сайханийг илэрхийлэхэд оршдог. Яруу найраг хуний одор тутмийн амидралд тулгарч бгаа дадал болсон зуйлийн ертонцийг оортоо шингээсэн, хуний "одор тутмийнх ни бодол" ни болох ёстой. Монголийн яруу найрагчид, бидний бодлоор оорсдийнхоо хайкуд хамгийн энгийн юмс узэгдлийн гоо сайхан, гун утга санааг нээн илруулж бна.

ДЭГГYИ НАС

Зулийн тосонд гараа тулэв
Zуух нойргуй-овоогийн жижууртэй шоно
Зуурдийн дурлал овор эзлэн, зууд тонхов.
Возраст непослушания
В масле лампади руку обжёг
Возле печи без сна с дедушкой дэжyрю
Преждевременная любови сердцем овладела, сон не идёт. /Л.Дашням/


Монгол хайкуд нуудэлчний ахуй аж амидрал тусгалаа олсон бдаг. Б.Лхагасурэн бичихдээ;

СОВИН
Бэлчээрт оройтсон ингэний хойноос
Буртийсээр, ижий хотол давна
Ботго буйлахаа болино.


Тооноор тусах сар
Тогоотой суунд мэлтийнэ
Зуний шоно. /З.С.Билигсайхан/


Басёгийн яруу найргийн гоо зуйн нэг ойлголт бол САБИ юм. Саби гэдэг н ганцаардаж гэгээрсэн, ахуйн уймээн самуунаас ангижирсан, тайван намуун байдлийн гоо сайханийг илэрхийлэх ойлголт буюу байгалитай нэгдэх болон тууний мон чанарийг мэдэрсний ур дунд яруу найрагчийг эзэмдсэн мэдрэмж юм.


Монголийн яруу найрагчид оорсдийнхоо хайкуд ганцаардлийг дурслэн узуулж бна.


Хоосон тэр ертонцд
Хачин амгаланг эдлэвч
Хамгаас ганцаардмал болов би.


В той вселенной пустой
Хоти и чувствую странний покой
Но из всех одинокою самой я стала /С.Оюунтогс/


Доорх хайкуд уянгийн баатар ни ганцаардалд орж хайртаасаа хагацсандаа гуниглаж бна.


Харанхуйд гэнэтхэн горхи шуугив
Ханигуй ганцаардан
Будчиж явснаа мартав. /Г.Аюурзана/


С.Оюунтогс олний дунд ганцаардаж буй тухай ийн дурсэлжээ.


Олний дунд ганцаар зогсох
Орог саарал цувтай хун
Оройн бороонд норох н...


Человек вв тёмно-сером плаше,
Он стойт одинокий в толпе,
Под дождём уж промок...


Монголийн яруу найрагт дорвон улирал уламжлалт сэдэв бдаг. Хайкуд ч энэ сэдэв тусгалаа олжээ. Яруу найрагчид байгалийг дурслэхдээ тухайн улиралийнхаа тохирох бдлийг гаргаж жилийн улирал, долоо хоногийн хугацаа мон хуний амидралийн тодорхой уеуудтэй харицуулдаг бна.


Овлийн удэш.
Огт танихгуй хуний
Инээмсэглэхийг олж узэхсэн


Зимний вечер.
Вот би увидети совсем незнакомого парня
Улийбку. /С.Оюунтогс/


Унинд хавчуулсан цувнаас
Ус дусална
Намар оройн удэш /З.С.Билигсайхан/


Хавар.
Хэн нэгний хуруу
Усэнд хурэх шиг.


Весна.
Словно чей-то палиций
Коснулиси мойх волос. /С.Оюунтогс/


ОРЧУУЛСАН Б.ИДЭРБАЯР
Labels: Хайкv

Friday, April 13, 2007

Шулгийн тухайд...

Энэхэн цагийн эхлэл мини...
Харах тани, унсэх мэт болдог
Харц тулгарахад, хашхирах мэт
Инээмсэглэх тани, энхрийлэх шиг
Энэ бие мини эргэн урсдаг аа...

/Энэ шулэг торсон. Яг л туунийг харахад... Би урсан хайлах шиг болсон. Унэхээр мартахийн аргагуй харц. Тэгэхэд хэзээ ч мэдэрч бгаагуй ямар нэгэн зуйлийг мэдрэх шиг болсон.../
БИЛЭГСАИХАНИИ ХАИКУНУУДААС...

Оноодор ч танигдахгуй
Учигдортоо шингээд
Оо энэ чини намрийн сар уу даа!

* * *
Шаргал овсний гэгээнд
Шаналан суугаа намайг
Сар харж л бгаа даа!

* * *

Чив чимээг ойд
Цасан ширхэг
Чиний нэрийг шивнэнэ.

* * *

Овсний чимээг чагнан
Оодоо харан хэвтнэм
Оорийгоо ч мартана

* * *

Цагаан омсголт бусгуй
Намайг угтах шиг
Буйлс цэцэглэчихэж!

* * *

Гандангиин дэнжээд огсоход
Гариин мини алга ниилнэ
Орчлон яасан энэнрэнгyи

* * *

Хацрийг мини шургээд
Овсний шилбэнд шигдэнэ
Хаврийн бороо аж.

* * *

Голийн усанд
Нуурээн толидохуй
Тэнгэр урсана...

* * *
Хатсар даган урсах
Хайрийн нулимс
Хачин булээхэн.

* * *

Wednesday, April 4, 2007

SARANTSATSRALT


TER AILIIN UUDEND AAV NI ZOGSOJ BNA
TEDNIIH YAMAR JARGALTAI BGAA BOL...
/Ene shulegt maani zuraach Sarantsatsralt ene zurgiig zursan/

Sunday, April 1, 2007

НАМРИйН ТЭНГЭР УЙТАЙА ХООСОН ЯДАХНАА ХЭРЭЭ Ч НИСЭХГУЙ. Такубоку Ишикава /...энэ 2 мурийг сэтгэл тайван уншиж болохгуй гэж Аюрзана нэгэнтэ бичсэн бдаг. Мун тэрээр яруу найргийг хулээн авах мэдрэмж бол асар гунзгий мэдрэмж билээ гэсэн бсан. Унэхээр энэ шулгийг уншихаар л ю ч гэмээр юм асар гун мэдрэмж турдуг юм. Туунийг хэрхэн тайлбарлах бил ээ...Зугээр л ю ч бодолгу санаа алдмаар...Тэгээд л бол оо.../

RUYNESKO AKUTAGAVA

АМИДРАЛ БОЛ *БОДЛЭР*-ИйН ШУЛГИйН НЭГ МУРИйН УНЭ ЦЭНД ХУРЭХГУЙ ЗУЙЛ... АКУТАГАВ Жапаний алдарт зохиолч Акутагава. Мини дуртай зохиолч. Тэрээр 35-хан насандаа энэ хорвоогоос оорийн дураар одсон. Тэрээр *би сэдвээ сонгосоний дараа зохиол бичих эсэхээ шийддэг. Сонгосон сэдвээ уран сайхний хучтэ тугс илэрхийлэл болгох зорилгоор ямар нэг эр бусийн уйл явдалаар хачирладаг* гэдэг бжээ. Тууний зохиолоос мэр сэр орчуулагдсан бдаг юм шуу. Тамийн тарчлаан нэртэ угууллэг н *Ухлийн тууриуд* гэдэг номонд орсон. Тууний зохиолууд надад маш их таалагддаг даа....

MURUUDUL MINI BLAA...

Увсийн Хяргас нуур... Унгурсун 2006. 7 сард очсон. Их ус харах ни мини муруудул бсан. Муруудул биелэхэд их сонин мэдрэмж турдуг юм билээ шдэ. Тэр мэдрэлмжийг угээр илэрхийлэх аргагуй. Зугээр л зах н ул харагдах их усний хувуунд сэтгэл догдлон нэдээ аниад цээж дуурэн амисгалсан. Сэтгэл ханамж баысал их баяр баысгалан турж ёстой л нисэх мэт сэтгэгдэл турж бсаан....Зугээр л ингээд л бол оо... ООР Ю Ч ХЭРЭГГУЙ ЮМ ШИГ...
Хэрээ вааглахуй Хаврийн салхи Хаа сайгуй тугээнэ. С.Оуынтугс

HAIKU

Тэр айлийн уудэнд аав ни зогсож байна
Тэднийх ямар жаргалтай байгаа бол...