Thursday, April 19, 2007

HOYOR DAHI-NOM



С.Оюунтогс ТОЛИНД ТУССАН ОЧИГДОР
Энэхuu номоо 2006 онд гаргасан. Миний хоёр дахи шулгийн ном.
-"Тэнгэрийн нууц"- хэмээх урт шулгууд
-"Тэмдэг тодий гэгээт навч" хэмээх танка буюу таван мортууд
-"Дэрс бохолзон улднэм" хэмээх хайку буюу гурван морт гэсэн гурван булгээс бурдсэн.
Нийт 250 гаруй шулэг орсон ном болсон. Энэхuu номонд орсон ТАНКА буюу таван мортуудээс танд хургэж байна.
ТАНКА БУЮУ ТАВАН МОРТ
* * *
Он цагийн дундаас
Олж авсан тулхуур
Одоо л хэрэг болох ни
Олзонд юу байх бол
Ор хоосон эсвэл одоо цаг.
* * *
Хавар орсон цас
Овлийг санагдуулж байна
Хамаг бухэн хаварт дарагдаж
Хаашаа л харна овол унэртэнэ
Хаврийн гуниг хаа сайгуй тархжээ.
* * *
Эргэн тойрон чимээгyй
Энд ургэлж хэн нэгнийг хулээх шиг
Эрж эрж олсон ганцаардлаа
Эргyyлээд гээчих шиг
Гуниг торно.
* * *
Усний урсгалд
Харц булээцнэ
Гуниг хийсэн одно
Урсан нийлмээр
Ундарга нэг билээ.
* * *
(Шоно бороо оржээ. Ийм оглоо яг л жаахан охин болчихсон мэт санагддаг)
Тунгалаг оглоо
Тогтоол ус
Энд тэндгyй цайрна
Туучин гуймээр авч
Тэнгэрийн суудэр тунажээ.
* * *
Цагаан онгонд
Би хичнээн дуртай
Цас унах агшнаа
Хувилан шингэнэ
Зам юутай гэгээтэй.
* * *
Энэ л оглоо
Энхрий нас
Эргэн ирэх мэт
Энгэр цээжнээс
Шувуу ниснэ.
* * *
Гомдол оворлох
Нэгээхэн сэтгэл угуй
Гол морон цэнгэгээр урсана.
Гарт цэцэгсийн анир байхад
Голийн эх эс булингартана.
* * *
Чамд дуугаа дуулахсан
Энэ дууний тухай
Эргэн дурсахдаа чи
Тэнгэрийн зуг ширтэн
Чимээгyйхэн гараа атгана.
* * *
Гарт ганц алим
Ширээн дээр ном, узэг
Нудээ аних л улдлээ.
Намар, овол, хавар, зун...
Хажууханд ирсэн ни мэдрэгдэнэ.
* * *
Цэцэг болон хувилж
Эрвээхэйн далавч анирласан
Тэрхэн нас эргэн ирэв уу...
Эжий мини угтах шиг
Эргэн тойрон гэрэлтэнэ.
* * *
Чиний унэр
Цээжнээс анхилахад
Чимээгyй л шуурс алдан
Торхийг тани цээжиндээ тээн
Цав цагаан гуниг болном.
* * *
Миний толоо
Модод онгоо зассан
Энэ хавар.
Шувуудийн жиргээ
Юутай тод.
/Ter havar Uneheer zuvhun minii toloo modod ongoo zassan shuu. He he/

No comments: