Sunday, April 29, 2007

ЭНЭ ОДОР...

Нэг удаа багшийнхаа "ХУСЭЛ" гэсэн сэдвээр бичуулсэн эссэ-д "Хусэл оороо хусэл биш" гэж бичсэн санагдаж байна. Оноодор яагаад ч юм энэ тухай бодогдоод...


Багш харин уншаад хариулахдаа
...Хунд байдлаас гаргах л хариулт байна гэж байсан. Гэхдээ энэ ни амидралийн хунд байдлаас гэсэн утгаар биш багшийн ярисан хуслийн тухай ярианд дуйж очоогуй ч дохож байгаа гэсэн утгаараа шуу.

Харин багш хуслийн тухай яг юу гэж байснийг санахгуй байна. Сонсоод надад унэн санагдаж байсан юм уул ни.

Оноодор харин энэ тухай бичвэл яамар бол гэж бодогдоод. Энэ тухай ойрд их бодогдож байгаа учраас. Хусэл гэдэгт хотлогдож яахаа мэдэхгyй болох хэцyy гэдгийг мэдэж байгаа ч "хусэл оороо хусэл биш" гэдгийг мэдэж байгаа учраас энэ бухнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг надаас ухаан, тэвчээр шаардах юм.

Ууний зэрэгцээ "сэтгэл гэдэг далай, ухаан харин эрэг ни" гэсэн утгатай уг цээжинд явдаг болохоор би сэтгэлээ бариж дийлэх, бур удирдах хандлагатай хун юм. Энэ тийм сайн юм биш бололтой дог. Бас муу ни ч юу байхав. Гэхдээ л...

Хусэл гэдэг оороо асар их зорчилийг оортоо агуулж байдаг бололтой. Ухаад бодохоор бур философи юм даа. Бур явж явж энэ чини бурхний сургаал, гэгээрэлтэй оороо холбоотой асуудал байна.

Хусэл-ийг бодит амидралийн нохцлоос харахад биелуулж байж л мон чанар ни танигдах зуйл. Хуслээ хангахгуй л бол хусэл гээчийн утга учир угуй болох. Хуслээ хангана гэдэг бол харин ШУНАЛ шуу дээ. Гэтэл философи, гэгээрэл гэдэг онцогоос бол энэ яав ч хуслээ гуйцээж байж мон чанар ни танигдах зуйл биш. Яагаад би хусэл энэ тэрийн тухай ямар ч бодит ойлголтгуй оюутан байхдаа хусэл оороо хусэл биш гэж хариулсан юм бол...

Уунийг бодит амидрал дээр мэдрээгyй байсан ч Ухаан маани хэлээд огсон учраас би ХУСЭЛ гэдэгт арай оороор хандаж явсан юм болов уу. Тэгвэл хун заавал оороо амсаж байж ухаарч ойлгодог гэдэг бас л ороосгол байх ни.

Харин одоо би бараг 8 жилийн дараа энэ тухай ахин бодож узэж байна. Энэ ни хэн нэгний даалгавараар биш ёстой л бодит амидралийн шаардлагаар бодож узэж байгаа хэрэг. Би юу хусэж байгаагаа, хусэл гээч юу болох тухай 8 жилийн дараа бодож узэхэд надад юу ч мэдэхгyй хуухэд байхдаа хариулж байсан хариулт л "хариулт ни" юм шиг бодогдоод байх юм.

Тийм бололтой. Энэ зуйл миний дотор бат ундэслээд би ур жимсийг ни амсаад явж байгаа юм байна. Энэ л бодол надад амар амгалан, бас тайван байдал, юмийг уужим харах ухаан бэлэглэж байжээ дээ. Юм ямар сонин байдаг юм бэ...

Хусэл-ийг шунал тачаал, биелуулэх ёстой зуйл гэж хараагуйдээ баярлая даа...
Хусэл-ийн моч чанарийг танин ойлгох учиртай юм аа даа... Гэхдээ хун хэзээ ч хусэлгyйгээр амидрахгуй шуу дээ. Юу унэн. Энэ унэн.

Тийм л учраас хусэл-ийг танин ойлгохгуй бол хуслийн эрхээр амидрах болох ни ээ дээ. Би уунийг харин хусэхгyй байна шуу. Хуслийн эрхийг танин мэдвэл тэр зуйлд автахгуй болох байх даа. Энэ бол гэгээрлийн чухал хэлбэр байх. Би тэгж бодож байна.

Ухаан чини Оюунтогс-д хуслийн тухай унэнийг нээсэн байлаа гэхэд Чи туунийг харин хэрхэн хулээж авч "МОН ЧАНАР"-т ни хэрхэн нэвтэрч чадсанаар цаашид яаж замнах ни шалтгаалаг хэрэг уу....

Харин ХУСЭЛ-ийн тухай хамгийн мэргэн хариулт юу байдаг юм бол оо...


Уншвал саналаа хуваалцаач eeeee....

2 comments:

Anonymous said...

Хүсэл гэдэг чинь
Хүний үргэлжлэл биш гэж үү?
Хясал гэдэг маань
Хүсэл биш гэж үү?

bayartaivan said...

хүсэл бол хүсэх юм биш гэдэгтэй чинь санал нэг байна. аливаа хүсэл нь хүний ханаж цадахгүй байхын уг сурвалж болдог. хэн хүснэ, хэн хүслээ дарж чадна, тэр үл ханах тэр хүслээ тэвчиж чадна. ханаж үл цадах хүсэл нь зовлонгийн эх болж хувирна гэж буддын номноос ойлгосноо бичив. буруу ч байж магад